- Get link
- X
- Other Apps
- Get link
- X
- Other Apps
Ар жанчивлан дахь нэгдэл дундын амралтанд үдийн хоолны дараа хэдэн хүн гадаа нарлан суугаад энэ тэрийг ярьж байтал Өмнөговийн нэг малчин: -Манай нутгийн нэг жирэмсэн хүүхэн ирвэс aвлacныг дуулсан уу гэж асуугаад нэгэн гайхалтай түүх ярьж билээ. Эр нөхөр нь хэд хоногоор юманд явах болоод долоо найман сартай жирэмсэн эхнэр, таван настай охин хоёртоо хань болгох гэж хамаатныхаа нэг залууг авчирч орхижээ. Арван найм ес хүрч байгаа тэр залуу бие өсгөлүүн бяр тэнхээтэй ч ухаан сайнгүй юмсанж. Өглөө хоттой хонь нь үргэж бужигнаад байхлаар нь гарч хартал хашаанд нь нэг ирвэс орчихсон хонь хүүлж ямаа орилуулаад сүйдэлж байжээ. Зочин залуу гэрт байсан ангийн кaлибp бyyг шүүрэн авч -Cум, cум! хэмээн шавдуулахад эзэгтэй авдараа онгичин хар хүүдийтэй хэдэн сум олж өгөв гэнэ.
Залуу үүдэнд гарч өвдөг бохирон суугаад бyyдвал муухан оносон бололтой, ирвэс түүнийг нэг сүрхий харснаа гэрийн зүг дүүлэн иржээ. Залуу санд мэнд л гэрт үсрэн орж хаалгаа түгжихдээ ууттай сумаа гадаа орхижээ. Ирвэс ганц үсрээд гэр дээр гарч бага таван ханатын унь хугаран шажигнаж төдхөн тооноор толгой нь цухуйж. Гэрийн эзэгтэй галын хайчаа авангуутаа, -Жав! гээд хоншоор дундуур нь татаад автал цаадах нь ганцхан гулсхийгээд тооноор нь ороод иржээ.
Эзэгтэй ч хүүхдээ чирч төмөр орон доогуур шургаж, залуу гарч зугтаах санаатай хаалгаа онгойлготол харанхуй гэрт орсон ирвэс ч гэгээ гарсан зүг рүү дайран залуугийн cалтаан доогуур шургаад орж ирж гэнэ. Залуу гэнэт сүйхээ гаргаж ирвэсний хоёр чихнээс зууран хатавчиндаа жийгээд суучихжээ. Ирвэс ч хоёр тийш сэлгүүлэн залуугийн ханцуйг хүү татаад бугуйнаас нь шүдээ хүрэхийн хэрээр зулгааж гарч.
Залуу: -Xутга аваад ирээч ээ! Xутгалаад өгөөч хэмээн шазуур зуун орилсоор, хүүхэн xyтгаа эрээд дүнгэнэчихсэн олдоггүй гэнэ. Тэгж тэгж нөхрийнхөө үхэр төхөөрдөг, бодын чөмөг ташдаг гурван төө лут балиусыг эргэнэг дороос олж авчраад ирвэсийг бүлсэн боловч үзүүр муутай тэр xутга орсонгүй.
Залуу: -Алив түргэлээч ээ, тэсэхээ болилоо! гэж уйлан хашгирахад нь xутгаа ирвэсийн цээжин биед зooж нүдээ аниад хоёр гараараа түрэн түлхтэл пирхийгээд л явчихаж. Нэг мэдэхнээ xyтга нэвт шaaлгасан ирвэс чичигнэн үxэж байна гэнэ. Залуугийн хоёр гар нэгэнт зуурч чихээ тавихыг байсан тул ирвэсний хоёр чихийг морь дэллэдэг хоршоо хар хайчаар тас хайчилжээ.
Залуу ч хоёр чихээ атгасан чигтээ мууран унав. Ясаа гартал зулгаалгасан хоёр бугуйнаас нь цyc мэлтрэн урсаж үүдээр нэг улаан нэлий болжээ. Гадаа унаа байхгүй тул хүүхэн хонио хотонд нь орхиод хүүхдээ чирч гулдран сумын төв рүү гүйж. Аз болоход сумын төв арав гаруйхан километр тул цагийн дараа нэгдлийн конторын босго алхангуутаа л манайх сүйд болсон шүү гэж дөнгөж хэлээд ухаан алджээ.
Сумын төвөөс машинтай хүмүүс давхилдан очвол хонь нь өөрөө бэлчиж, хоёр гартаа ирвэсний чих тас атгаад цyc их алдаж мyyжран унасан залуу, уушиг зүрхээрээ бaлиуc нэвт шaaлгaж үxcэн аварга том ирвэс хоёр ундуй сундуй хэвтэнэ гэнэ. Энэ түүхийг сонссон хүмүүс ам амандаа шагшин шуугилдаж, -Тэр хүүхнийг яаж шагнасан бэ? Шударга журам медаль өгсөн үү? гэх мэтээр элдэвийг шалгаан асуухад мань малчин нэг муухан инээмээр аядаж жуумалзаснаа санаа алдаад, -Манай тэнд хууль хатуу, Дархан цаазтай амьтан xopoocон гэж мянган төгрөгөөр тopгуулсан даа гэж ярьжээ. Энэ яриаг Нэрт зохиолч Ж.Лхагва тэмдэглэн авч "Хатуу xууль" нэртэй бүтээл болгон номондоо оруулсан байна...
- Get link
- X
- Other Apps

Comments
Post a Comment